2011/06/05

"МОНГОЛЫН САЙХАН ГЭР БҮЛҮҮД" - 2011 ХҮНДЭТ ХӨРӨГ НОМ


Хамтран ажиллах  тухай 

Эрхэм хүндэт таны болон танай гэр бүлийн энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монголын анхны төрт улс болох  Хүннү Улс байгуулагдсаны 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн түүхэн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулж “ЭКСПРЕСС” Хэвлэх үйлдвэр,  “МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН НЭГДЭЛ”-ээс хамтран  “Монголын сайхан гэр бүлүүд - 2011” Хүндэт хөрөг номыг эрхлэн гаргах гэж байна.
Энэхүү ном нь таны сайн сайхан амьдралын амжилт бүтээл, хүний орчлонгийн эрхэм сайхан бүхний төлөө хатуу хүтүүг зориг тэвчээрээр хамтдаа даван туулсан аз жаргалтай мөчүүдийн үргэлжлэл болох өөрийн гэр бүлдээ хүндэтгэл  үзүүлж  “Монголын сайхан гэр бүлүүд” – 2011 хэмээх хүндтэй номын цагаан хуудаснаа залан мөнхлөж, залуу үе ирээдүйдээ жинхэнэ сайхан гэр бүлийг цогцлоон бий болгоход үлгэр загвар болох сайхан боломжийг гэр бүлүүдэд олгох зорилготой юм.
Эрхэм таныг гэр бүлийн хамт  бид бүхэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Жич: Дэлгэрэнгүйг хавсаргав.




“ЭКСПРЕСС” ХЭВЛЭХ ҮЙЛДВЭР                      “МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН НЭГДЭЛ”
ЗАХИРАЛ           Д.ЖАВЗАНСҮРЭН                      ЕРӨНХИЙЛӨГЧ              Д.БАТЗОРИГ